НАР ХУР ТЭГШИРСЭН ЦАГААР ГОГО БЛОГГЕРУУД МААНЬ ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН “ШОУДАВ”


За манай эрхэм блогчид тун сайхан амарлаа. Ёстой дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан зуны улиралын сүүлээр, нар хур тэгширсэн намрын улирлын эхээр Тэрэлж хэмээх уул, ус жигдэрсэн байгалийн цогцолборт газарт  хутга тавилгүй хорхог идэж, хундага тавилгүй пиво, архи, айраг, шимийн юм ууж дэнж хотойтол сайхан шоудсан бөлгөө.
Явагсадын нэрсийг дурьдвал  Аниме, Зүрх, Сэтгэл, Гандирс, Ицми, Зараа, Үлэмж, Баяраа нь байна өө, Сторми, Дэвдээхэй, Хувилгаан Лхамжав (тулах цэг), Залуу маркетир блогспотийн Мөнхбаяр, Шүлгэн бороо (Борооны дараа) миний бие гэсэн блоггерууд явцгаасан юм.
Зугаалгын хөгжилтэй агшнаас заримыг нь товч товч сийрүүлвээс:

Хувилгаан Лхамжав
Зугаалгын туршид нэгэн хүний далд авъяас нүдний өмнө улам бүр ил болж байсан нь Тулах цэг блогийн Лхамжавын хувилгаан шид юм. Учир нь Лхамжав урд өмнө хэрэглэж байсан эд зүйлсээ таньж нэгэн том хувилгааны хойд дүр гэдгээ нотлов. Жишээлбэл миний өмнө хэрэглэж байсан нэг удаагийн аяга байна. миний өмнө ууж байсан Тайгер пиво байна, миний өмнө авирч байсан саравч байна гэх зэргээр урд нь хэрэглэж байсан эд зүйлээ таньсан тул түүнийг бид хувилгаан гэдэгт итгэхээс өөр аргагүйп хүрэв. Хувилгааны шид нь зөвхөн үүгээр дууссангүй гэнэт бороо оруулах, шумууланд хазуулахгүйгээр шөнийн турш турсикнээс өөр хувцасгүйгээр нүцгэн явах, Ицмигийн анхаарлыг өөртөө татах зэргээр илэрч байлаа.  Өглөө сэрэхэд зөвхөн Лхамжавын майханг бороо тойрч орсоныг үзээд бид үнэхээр биширсэн юм.  Зарим хүмүүсийн яриагаар бол Лхамжав хувилгаан шидээ ашиглаж  архи ус хоёрыг нэг аяган дотор хоёр тийш нь ялгадаг гэнэ. Тэр битгий хэл усыг томъёогоор нь буюу Н2О-г  Н-ийг нэг талд нь О-г нь нөгөө талд гартал ялгадаг гэсэн. Харин 2-г нь хааш нь хуваахаа одоохондоо сайн олохгүй байгаа сурагтай.
Гэхдээ Лхамжавт хувилгаанд хүнд баймгүй олон шиж тэмдэг илэрсэн нь “баавгай алах”, бөөлжих, нүцгэнээр мод тэвэрч бүжиглэх зэрэг байлаа. Гэхдээ орчин цагийн хувилгаан ямар ч болсым билээ бид мэдкүү шүү дээ.

 

 


Эротик Сторми
Манай фото зурагчин, шог хошинчин Сторми маань сайн зурагчин төдийгүй бас сайн эротикчин гэдгээ харуулсан нь зугаалганд явсан зарим эмэгтэйчүүдэд таалагдсан гэнэ шүү. Сторми өмнө нь амлаж байсан амлалтаа биелүүлж голын эргээр хагас цаг орчим нүцгэн гүйсэн бөгөөд бүтэн нэг хоногийн турш огт зогсолтгүйгээр эротик онигоо, дуу, шүлгийг тасралтгүй урсгах авъяастай юм байна лээ. Харин Сторми  машиныг яг шуурга шиг барьдаг боловч Зараа ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан өөрийг нь гүйцэж түрүүлж болохгүй гэж зарлигдсан тул Стормигийн машинд суусан бид хэд хоцрохоос өөр аргагүй байдалд хүрсэн юм. Ямар ерөнхий чиглүүлэгчийнхээ зарлигийг зөрчилтэй нь биш дээ.


Гулсамтгай Үлэмж
Бусад майхныхаа голд нь барьсан ногоон майханд бидний 5 хүн шпротлон унтсан юм. Гэвч бид майхнаа хазгай газар барьсан тул манай Үлэмж шөнийн турш майхнаасаа гулсаж хөлнийхөө хэсгийг майхнаасаа илүү гарган унтсан бөгөөд шөний бороо Үлэмжийн хөлийг шалба норгож нойрыг нь хулжаасан байна. Гэвч Үлэмж үүнд сэтгэл дундуур биш харин ч баяртай байгаа бөгөөд зав муутайгаасаа болоод угааж амждаггүй байсан хөлөө байгалийн  шүршүүрт үнэгүй угаалгасандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Үлэмжийн бас нэг онцлог гэвэл нурууныхаа гуравны хоёр дээр аймар том якудза шивээстэйм байналээ шүү.


Үхрийн баастай Зараа
Бидний хэдэн нөхөд усанд дотор дарцалдан унаж усаар тоглож эхлэхэд ерөнхийлөгч Зараа биднээс нилээд зай аван зогсож тамхи баагиулах бөгөөд их намбалаг, буурь суурьтай харагдана. Аргачгүй биз хэзээ байтлаа ерөнхийлөгч хүн усаар байлдаж байсын. Гэвч ёс заншил мэддэггүй бидний хэдэн Гого блогчид ерөнхийлөгчөө барьж аван голруу шидэхээр дөрвөн мөчөөс нь дамжилдан гүйсэн бөгөөд гүйх замдаа хальт амархаар Зарааг газар дээр нуруугаар нь тавьтал яг доор нь үхрийн цоо шинэхэн нов ногоохон баас байсан юмсанж. Та нар цаашаагаа юу болсоныг төсөөлөөд үздээ хахахаха.


Залуу Хорхогер блог
Бидэнтэй цуг Залуу-маркетир блогспот комын Мөнхбаяр хэмээх нэгэн нүдэнд дулаахан хархүү явсан юм. Гэвч хүний хувь тавиланг урдаас яахан тааж болох билээ. Анхандаа цав цагаан царайтай, даруухан яриатай, цэвэрхэн хувцастай залуу ирж билээ. Гэвч очсон өдрийнхөө орой хөө болсон хар царайтай, халтартсан хувцастай гартаа хоёр ажлын бээлий өмссөн залуу болж хувирсан юм. Учир нь манай Мөнхбаяр бидний идэх хорхогийг хийх гэж амь хайргүйгээр түүдэг галтай ноцолдсон бөгөөд бид хэдийн байнга хэрэглэдэг элдэв муу үгүүдийг сурж цоо шинэ өөр хүн болж дахин мэндэлсэн юм. Ямар сайндаа л Залуу маркетир блог маань залуу хорхогер блог болж хувирахав дээ. Харин шөнөөр ерөнхий чиглүүлэгч Зараа  манай шинэхэн зочныг маань ивээлдээн авч машиндаа хонуулсан бөгөөд бидний таамаглалаар сонгино…..ыг заасан бололтой :-P  Учир нь маргааш өглөө Мөнхбаяр биднээс ихэд гэрэвшин холуур өнгөрөх бөгөөд ихэвчлэн ой модонд ганцаар суун ойр ойрхон санаа алдаж, тамхи татах нь бидний  нүдэнд маш тод ажиглагдаж байсныг нуух юун.



За тэгээд бусдад дэлгэж болохгүй, хамаагүй ярьж болохгүй  маш олон хөгжилтэй үйл явдлууд их болсон бөгөөд тэр бүгдийн тухай энд бичхээ түр зогсоё. Харин та бүхнийг дараагийн зугаалганд илүү олноороо хамрагдаж, цагийг сайхан өнгөрөөхийг уриалж байна. Учир нь блогчин залуусын зугаалга юугаараа давуу вэ гэвэл илүү оюунлаг, хөгжилтэй, басхүү соёлтой хамгийн гол нь эвлэлдэн нэгдэж, найз нөхдийнхөө хүрээг тэлдэг, стрессээ тайлж чаддаг сайхан зугаалга болдогоороо онцлог юм.

55 сэтгэгдэл:

null
БОРООНЫ ДАРАА (зочин)

За тэгээд Лхамжав гоё дуулдаг, Ицми унтаж өгдөггүй, дэвдээхэй чихэр шарж иддэг, Зүрх Сэтгэл хоёр байраа сольж унтдаг, Гандирс оонзоороо машины араа сольдог, Аниме бид хоёр усанд сэлсэн гээл зөндөө олон хөгжилтэй үйл явдлууд болсондоо

Далай (зочин)

Дараачийн уулзалтанд цуг.

maral (зочин)

tanuss goy yvsan bnaa..bur ataarhjlaa

Зочин (зочин)

Борооны дараа чи өөрөө хэлээ тас хазуулсан тухайгааа бич л дээ хө. Тэгээд юм ярьж чадахгүй,сүүлдээ бага зэрэг ярьж сураад, дараа нь "р" үсэг хэлж чадахгүй байж байгаад "нэг тав долоо" гэж үглэж үглэж "р: үсэг хэлэхтэйгээ болоо биздээ чи. :P

Гандирс (зочин)

Нэрэээ мартаж хог гэж.

nominka (зочин)

goy iimaa. bi yvj chdaaguidee eimr haramsjiina :(

erkardo (зочин)

wow, yamar goy yavaa ve. nudend haragdtal bichjee. daraagiin udaad zaaval yavna aa.

дэвдээхэй (зочин)

ахахаххаахха савж унатараа инээлээ шд... таануусыг санажээна дэхүү

muujee (зочин)

Yasan goy yumbee harin tiimee ulemjiin heldegeer azguitel butelguitel ch yum uu amidrald yag neg egzegtei much bii bolchood davah geed l hehe ta nartaaa hairtai shOOOOO

Уншигч (зочин)

Сайхан байжээ. хурдан блог болмоор санагдчлаа

SUNshine (зочин)

Hugjiltei saihan yavjee, negent ajil garaad yavj chadaaguigees hoish ta heddee ataarhaad yuhev kkkk, daraagiin zugaalgiig l huleejeye

mm (зочин)

sunshine hudlaa novshirood bhiin tmee humuusee ter mashin dotor yasan genee kk neg l...

ulemj (зочин)

Saihan yavsoon gej

secretwish (зочин)

зарааг ёстой тийм гэж санасангүй, тэр хайран сайхан залууг яацан гэнээ ийй ла ла ла :P

Зочин (зочин)

эээээмэр шд цааа чэнь.... хөөрхий хорхогер

дэвдээхэй (зочин)

нэрээ мартав

secretwish (зочин)

сонгинодох гэдэг чинь ийм утгатай үг байсымуу одоо л ойлоо

Munkhbayar (зочин)

yostoi uyangiin haliltai bichijee hehe

дэвдээхэй (зочин)

өөөөөөөш зургаа авы мөнхбаяраааааа

БОРООНЫ ДАРАА (зочин)

Мөнхбаярт өөрт нь их уянгын халилтай байсым байна л даа. Зараа их романчик байна шүү :-P

davka (зочин)

goy l yavsan yum shig bna odoo yaahav dee daraa ni l tsug ok

Munkhbayar (зочин)

debdeehei zuragaa avaarai

3apaa (зочин)

Хөөе арррай дэндүүлчжээ үэхэхэхэ. Би хүүхэнд л дуртай...

itsme (зочин)

би унтсышдээ. өглөө л жооохон эрт сэрцэн болохоос. гэрээсээ өөр газар хонохоор үнэхээр нойр хүрдгүймаа. кк. тэгээд та нарыг уруу татцын. сорри. гэртээ бол 10, 11 хүртэл унтышдээ, зүгээр

дэвдээхэй (зочин)

ааааааааахахаххахаххахахахха боль дооо чи

nominka (зочин)

keke. hunuust medegdchijaamuu keke.

ulemj (зочин)

Өөрийнхөө көөл зурагыг тавьсан байна ш д хмммммм

үлэмж (зочин)

КҮҮЛ гэх гэж байгаам шүүү

300 (зочин)

taanuus bugd bugdeeree utasaa salgaad alga bolchidiin bleeshdee shuniin tsagaar mani metiin heden nuhduud haigaal

дэвдээхэй (зочин)

бүгдээрээ утсаа усанд унагацым чэнь...

itsme (зочин)

вуахахаха. сая л бүтэн уншлаа. үхтлээ инээлээ. чи нээрээ бичих гэж элгий нь авахымаа нээрээ. Үлэмжийн өглөө ярьсан ярианууд бол нээрээ лайтай хөгжилтэй байсаан. хаха. үхтлээ инээсийшдээ нээрээ. Би чамайг тийм алиа хошин зантай гэж бодоогүйшдээ нээрээ. Дандаа нэг бүтэхгйү юм ярий шүү. Чи хөөрхий Залуу маркетерийг ийм балай биччээд зургий нь тавиад байхдаа яахав дээ. дахиж бид нартай явахгүй болчуул яахын. Би Зараа тэр хоёрт садаа болоод яахав гэж бодоод майханд ороод унтцан чинь шатцан. Хувилгаан бөөлжиж этэр ёстой муухай. Сторми нээрээ алдаг гараа. Урд нь хүмүүс аймаар гоё зургаа авахуулцан байхад л тэр хойно нь юу яаж байдаг нээрээ. хаха. арай дэнднээ зүгээр. яанаа аймаар их юм биччихлээ сорри

БОРООНЫ ДАРАА (зочин)

Бүгдээрээ усанд утсаа унагацан чинь утсаа асааж болку гээд. тэгээд бүгд унтраацан юм. Тэр дээр зурган дээр Сторми аймар зураг алсан байгааз хэхэ. Бас тэр Сторми айгүй сээкси байгаздээ хэхэ. Өчигдөр Залуу таркетиртай чаталсан. Иймхэн юманд эмзэглэхээргүй овоо дориун хүү байлээ кк

дэвдээхэй (зочин)

усанд унагацан биш утастайгаа унацан

1st (зочин)

их л хөгжилтэй явсан болтой ицми надад нээрээ гоёо үг зааж өгсөн хэрэглэхэд их эвтэйхэн санагдсан цаанаа нэг жохоон охиноос сурсан сурагтай үхсэн гэж эхэлдэг :P

дэвдээхэй (зочин)

ахахахаха үхсэн .............. юу кккк

БОРООНЫ ДАРАА (зочин)

Харин тэр үгийг чинь энд тэнд хэлчих гээд аймар хэцүү банйа хэхэ. Хүн юм хэлэнгүүт өөдөөс нь "үхсэн ........." тэгдийн гэчих шахжаагаам чинь

дэвдээхэй (зочин)

хаашдаа валиартсааан....

anime (зочин)

ugluu gal toirch suuhad yarisan Ulemjiin yaria tataasan shu keke, manaihan yer n bugd shog-n medremj undurtei zaluus duu, uhtlee ineej bgal irsen, nuurnii bulchin :) iim helbert orood zangirtsan unuudruus l gaigui :| bolj bn

erka (зочин)

goy ywjee bur ataarhchihlaa

БОРООНЫ ДАРАА (зочин)

Одоо Стормигийн аппаратаас илүү аймар папараци зургууд ирэх байхдаа.Ингэхэд Сторми хаачваа. Мснжэртээ ч орохгүй юм. Зургаа авхымсан. Утасных нь дугаарыг бас би алга болгочиж. Мэдэх хүн байвал залгаадхаач Стормируу хүнүүсээ

sanaa (зочин)

goyo ymaa

seriousity (зочин)

чиглүүлэгчийн хэвтэж байгааг ээ. яавал ч яацгаа гэсэн байртай биеэ сул тавьчиж. бодуул кайф авах санаатай л ингсэн байх да. эротик залуу яасан чөрөнхий юм бэ. ямар ч булчин харагдахгүй байна. эчвэл зургаа жижигсгэхдээ булчингий нь бас юу яачвуу?

үлэмж (зочин)

Ер нь бол би бас хуурай л суужийсан ш дээ намайг тоож ус руу шидэхгүй байгаа ш дээ энэ хэд хахахаха

БОРООНЫ ДАРАА (зочин)

Үнэндээ бол тэр эротик залуу нуль булчин байсан юм. Юун Вандаам, юун Шварцнийгэр. Харин би фотошоопоор булчингаас жоохон тайраад авцан юм. Тэгээл ингэж харагджийгаа юм. Тэрнээс биш аймар бакирцан гар байсын.

davka (зочин)

oooooo minii shulgen boroo gej bodoj bsan zaluu boroonii daraa bsiimu? aan za za oilgoloo

ganxvv (зочин)

Сайн байцгаана уу? Gogo-хаан Би Банжигийн гэр бүлээс ирсэн блогчин Ганхүү байна. Удахгүй Монгол оронд маань 09.06-09.09 -ны хооронд "Дэлхийн Энхийн их наадам" болох гэж байна. "Дэлхийн Энхийн их наадам" нь хүн төрөлхтний өнийн хүсэл болох дэлхийн энх тайван, аз жаргалын төлөө орон бүрт зохиогдож буй хүн төрөлхтний эрхэм баяр билээ. Та бүхэн орж сонирхож үзээд энхийн төлөө бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа! http://gpf.bblog.mn

AntiDotE (зочин)

hahaha, saya l unshlaa, uhtlee ineelee shdee.

БОРОО (зочин)

Энэ сэтгэгдэлүүд дунд Остоормигийн сэтгэгдэл алга. Цаад чинь энийг уншаад хэсэгтээ эмзэглэсэн юм шиг байгаан. ккккк

akuna (зочин)

yamar ch goy yum de buur ataarhchihlaa... erthen blig.toi bolood ta nartai taniltsdag bjee. kkkk

ZMN (зочин)

Er ni gogoruu nuudeg yumuu. goy sanagdchla

БОРОО

За энэ нодлингийн зугаалгын бичлэг нь шүү хихи

САНАСААР

ай мөн сайхан явжээ гэжаагаа би дараагийнх дээр явахгүй бол болохгүйн дээ цаг үеээсээ хоцроод байгаа юм шигээ мөн үү

ViRaG (зочин)

Яваагүй күмс бүгд атаархацгаасан байна. Хувилгаандаа хандаж ном умшуулку лол ай.

Bizya

Hehe GOGO chid dajgui shoo.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ХЭХЭ ЭНЭ ОЛОН ХҮМҮҮС ТЭГЭЭД ХААЧЦИЙН ЭНЭ ЖИЛИЙНХД БАЙХГҮЙ ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ НАЯН ЮМ БАЙНА ШД БОДУУЛ ИХЭНХИ ИХ Л УДСАН БАЙХ ДАА. ЭНЭ ХҮМСҮҮД ХААЧЧИЙМ БОЛ ОО ЗАРИМЫНХ НЬ БОЛ ГАНЦ Ч БИЧЛЭГИЙГ УНШААГҮЙ ХҮМҮҮС Ч БАЙНА

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Сурталчилгаа

Photobucket

Архив

Дундын чат


  • Статистик