Миний тамхичин охин, миний хэрүүлч охин, миний хөлөн дээрээ үстэй охин би чамд хайртай
2010 оны 01-р сарын 28 Нийтэлсэн БОРООХүнийг байгаагаар нь хайрлах юутай сайхан.
Хайр дандаа
кинон дээр гардаг шиг биш, хайр дандаа номон дээрээс уншдаг шиг биш.
Хайр заримдаа ус гал 2-ын нэгдэл шиг,хайр заримдаа яг миний бодол шиг
тэнэг, бас зэвүүн, ихэнхдээ халуухан байдаг. Яг энэ тухай дуулсан нэг
сак дуу байна цаана чинь. Тэхдээ караокед биш.
Дэлгэрэнгүй»39 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 678
Хуйвалдааны онолоор синдромдохуй
2010 оны 01-р сарын 26 Нийтэлсэн БОРОО
Чиний
эргэн тойрны бүх зүйлс худлаа, хуурамч, одоо өрнөж буй болон өнгөрч
одсон бүх үйл явдал эхнээсээ л төлөвлөгдсөн байсан. Чиний амьдарч
байгаа нийгэм хүртэл зүгээр л хуйвалдаан. Гэтэл чи гэж нэг гэнэн цагаан
амьтан өөртөө зөндөө их мөрөөдөл, зорилго өвөртөлчихөөд сураад, ажилаад
л байдаг. Бас ИРЭЭДҮЙ гэдэг зүгрүү ИТГЭЛ гэдэг хийсвэрлэл тээсээр, болж
бүтэх бүхэнд баярласаар, болохгүй бүтэхгүй зүйлд нь бухимдаж амьдарсаар
л...23 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 344
Тухайн үеийн нөхцөл байдал
2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн БОРООЗа сайн
байцгаана уу. Би амьд байгаа шүү. Кк. Завгүй шахуу өдрүүд үргэлжилсээр.
Завгүй шахуу ч гэлтгүй бараг ямар ч завгүй. Эрх биш хүн болохоор унтах,
идэх зав бол гаргахын. Бусад зав бол хэцүүхэн л байна. Гэхдээ тархинд
бол зав бас байх шиг байнаа. Зүгээр сууж байхад есөн жорийн юм бодогдох
юм.
Би бодлоо л доо. Хувь хүний төрлөх зан араншин ямар ч байлаа гэсэн тэрнээс илүүтэйгээр “тухайн үеийн нөхцөл байдал” гэдэг хүчин зүйл хүний амьдралд илүү хүчтэй нөлөөлдөг юм болов уу гэсэн бодол тархинд эргэлдэх юм.
Дэлгэрэнгүй»
Би бодлоо л доо. Хувь хүний төрлөх зан араншин ямар ч байлаа гэсэн тэрнээс илүүтэйгээр “тухайн үеийн нөхцөл байдал” гэдэг хүчин зүйл хүний амьдралд илүү хүчтэй нөлөөлдөг юм болов уу гэсэн бодол тархинд эргэлдэх юм.
Дэлгэрэнгүй»
20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 231
3 төгрөг, 4 төгрөг, бас 100 сая доллар
2009 оны 12-р сарын 19 Нийтэлсэн БОРООАжил
өөрчлөгдөж цалин нэмэгдэв. Энэ үед би эмээгийн ханшаар бол 150 мянган
ямаа, аавын ханшаар бол 200 мянган өдөр тансаглах мөнгийг зөвхөн 1
сарын цалингаараа авдаг боллоо. Гэвч надад чамлалттай санагдаж байсныг
нуух юун. Учир нь энэ үед толгойд эхнэртэй болох бодол эргэлдэж байлаа.
Тэр үеээс би мөнгийг хэрхэн ахиухан олох талаар бодож эхэлсэн юм.
Дэлгэрэнгүй»16 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 226
Манай хүрээлэлийнхэн наашаагаа... Хэдүүлээ бусдыгаа ялгаварлан гадуурхацгаая :P
2009 оны 12-р сарын 17 Нийтэлсэн БОРООЗа тэрч яахуу.
Нэг мэдсэн блогоо хаагаад бараг 4, 5 сар болчихож. хэхэ. Хаасан
шалтгаан нь бол их энгийн. Аав миний блогийг мэдчихээд уншаад байсын.
хаха.
Тэгсэн би блог дээрээ аавын тухай яджаахад бичцэнийг ч хэлэх үү. хихихи. Баларсан юм болсоо. За энэ ч бас яахуу.
Дэлгэрэнгүй»58 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 380
Бэр гуйх ёсон ба Бороогийн бэр гуйсан түүхээс...
2009 оны 08-р сарын 18 Нийтэлсэн БОРОО
Монголд нэг
сайхан ёс заншил байнаа. Тэр нь “бэр гуйх ёсон” гэж. Наагуураа бол найр
наадмын нэг хэлбэр мэт боловч цаагуураа бол их утга учиртай эд юмсанж.
Утга учир нь юу гэвэл эмэгтэй хүнийг, тэр тусмаа эхнэр ээж болох гэж
байгаа хүнийг хүндэтгэн үзэж, ёс төр хийж, эрэгтэйн талаас өндөр ач
холбогдол өгч буйг илэрхийлж байгаагийн илрэл гэж байгаа. Харин нөгөө
талаасаа бол гуйлгаж, гувшуулж байж ирсэн эмэгтэй хүн чинь бас тэр
эрэгтэйн талынхаа гуйж авч ирсэн хүндлэлийг дааж явах хариуцлагыг
өөртөө авч байгаа юм. Ер нь бол аль аль талаасаа их чухал утга учиртай
ёс заншил ажээ.48 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 582
Хөөрхөн төрсөн охидын вийзийг бөөн бөөнөөр нь гаргадаг байлаа
2009 оны 08-р сарын 06 Нийтэлсэн БОРООБи нээрээ аягүй сонин
хүүхэд байж билээ. Амархан дурладаг. Сайхан төрсөн нэгэнд салж ядан
дурлана, аятайхан төрсөн нэгэнд нь анхны харцаар дурлана, даруухан
төрсөн нэгэнд бол дасаж ирээл дурлана, санаа нийлсэн нэгэнд нь саваагүй
зангаар дурлана гээл. Дурлаал, дурлуулаал, хаяал, хаягдаал. Амьдрал гэж
ёстой бөөн адал явдал байлаа. Ямар сайндаа л ийм их шүлэг бичиж суухав
дээ. Бараг бүх шүлэг маань залуу насны дурлалуудтай л холбоотой. За
тэгээл дурлалууд маань ядаж байхад дандаа бүтэлгүй.
Дэлгэрэнгүй»46 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 727
Блогчдын жумбоорой (jamboree) ба хэдэн зургууд
2009 оны 07-р сарын 23 Нийтэлсэн БОРОО
Блогчдын маань энэ зуны жумбоорой сайхан болсоон. Адал явдалтай хөгжилтэй л явлаа. Урд өмнө уулзаж байгаагүй шинэ блогчид ч цөөнгүй байлаа. За тэгээд хүмүүс ч бас мэр сэр бичсэнээс та бүхэн уншсан байлгүй би харин хэдэн зураг тайлбартай нь оруулаадхая.
Дэлгэрэнгүй»51 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 845
Ийш тийшээгээ үсчсэн бичлэг
2009 оны 07-р сарын 22 Нийтэлсэн БОРОООрсон бороо арилж, ирсэн
гийчин буцнаа гэж. Тэнгэр онгойгоод гадаа яасан ч сайхан юм. Өглөө эрт
бүүр гоё байлаа. Нээрээ өглөө гэснээс би ойрд өглөө эрт босож гүйж
байгаа хэхэ.
Дэлгэрэнгүй»28 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 325
Ичиж амьдараач (өглөөний бичлэгийн бонус нь)
2009 оны 07-р сарын 17 Нийтэлсэн БОРООИчээч чи. Ичих булчирхай байхгүй л гэж битгий хэлээрэй. Ичсэн хүн хүн алдаг гээд битгий дайраад ирээрэй. Ичихгүй байсан ч өөр хүмүүс өмнөөс чинь ичжийнэ
Дэлгэрэнгүй»17 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 392
Хорвоо дэлхий уужим, тэнэгүүд ч бас олон юмаа
2009 оны 07-р сарын 17 Нийтэлсэн БОРООЭх болсон дэлхий маань 6
тэрбум хүнтэй. Гэхдээ 6 –гаан хүн тутмын 1 нь хятад, мөн 1 нь энэтхэг
хүн байдаг гэнэ. Хятад хүний толгой дээр нар жаргахгүй, Энэтхэг хүний
хөлөн доор өвс ургахгүй гэдэг л үнэн болоод байх шиг байна даа. Одоо
яадаг юм байгаан. Хэн мэдхэв дээ ирээдүйд юу ч болоо билээ. Газар
хөдөлж, галав юүлж дэлхий нэг шилгээхэд юун 6 тэрбум хүн манатай ч
болох юм билүү. Заза түй түй муу ёр. Угаасаа миний бичих гэж байгаа
сэдэв ч энэ биш. Ингээд орхие. Харин 6 хүн тутмын хэд нь тэнэг байдаг
бол? Уулын мод урттай богинотой шиг энэ олон хүн дунд янз бүрийн хүмүүс
байдаг л байхдаа.
Дэлгэрэнгүй»36 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 467
Нөгөөг битгий үгүйсгэ
2009 оны 07-р сарын 07 Нийтэлсэн БОРООЗуун хувь төгс зүйл гэж
байдаггүй болхоор, бүх зүйл өөрөө харьцангуй оршдог болхоор, бүх үйлдэл
процесс харьцангуй үргэлжилдэг болхоор аливаад 100 хувь шийдэл гэж
байхгүй.
Дэлгэрэнгүй»18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 350
Дууны тухай хэдэн үг бла бла...
2009 оны 07-р сарын 02 Нийтэлсэн БОРООДуу сонсоход орчин бас их чухал нөлөөтэй байх шиг байгаан. Бас мэдэрч чадвал аль ч урсгал сайхан тийм үү.
Дэлгэрэнгүй»24 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 307
Энэ чинь ариун явдал уу...
2009 оны 07-р сарын 01 Нийтэлсэн БОРООЭнэ бүхэн яг юуных вэ? Хаана байна өнөө хэм хэмжээнүүд чинь? !!!
Дэлгэрэнгүй»8 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 306
Мод тарих нь хэдий чухал ч, модоо ургуулах нь илүү чухал !!!
2009 оны 06-р сарын 23 Нийтэлсэн БОРООМодыг хэнч тарьж чадна.
Харин ургуулж сурах хэрэгтэй гэдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй юм
шигээ. Сүүлийн хэдэн жил хэрэгтэй хэрэггүй хичнээн ч мод тарив. Харин
өнөөдөр тэр тарьсан моднуудын ургасан нь хаана байна.
Дэлгэрэнгүй»20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 251
